Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 13. Сугар гариг. Билгийн тооллын 19. Бага морь одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.34 цагт мандан 17.16 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөлгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад сайн нөхөртэй нөхөрлөнө.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих