МАХН “рок хурал” хийж, Э.Эрдэнэжамъянд нийслэлийн намын тамгыг атгуулав

8-9Улс төрийн намууд “Эх орончдын өдөр”-ийг өөр, өөрийнхөөрөө тэмдэглэж байна. МАХН амьд хөгжмийн  Beacon хамтлагтай хамтран  “Эх орончдын өдөр-Залуусын баяр” нэртэй хурлыг  “The Corporate” –д хийлээ. Оролцогчид хоёр цаг гаруй  илтгэл сонсохын зэрэгцээ дуулж, бүжиглэж, бас тус намыг сонгосон залуу гишүүдэд батлахыг нь гардуулсан юм.

МАХН Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж, Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж батлуулснаар улс орноо хөгжүүлнэ, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ, төрийн тогтолцоог монгол хүнд ээлтэй болгож  шинэчилнэ  гэж байгаа. Эх орончдын болоод Залуусын баярын хуралд  тавьсан тус намын залуу лидерүүдийн илтгэлд   өөрчилнө, шинэчилнэ гэсэн хувьсгалт үгс хүчтэй сонсогдож байсан. Энэ бүхэнтэй  Beacon хамтлагийн дуулдаг хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцье, ард түмний төлөө, гагц хүний төлөө зүтгэе, хүнийг хайрлая гэсэн сэдэвтэй дуунууд хоршиж залуусыг доргиож байлаа.

Эх орончдын өдрийг ийнхүү  Залуусын баяр болгож  тэмдэглэсэн  МАХН  залуус төвтэй, залуусаар хүрээлүүлсэн, залуусын нам болж  эгнээгээ тэлсэн нь харагдаж байлаа.  Мөн хурлыг зохион байгуулсан баг нь  тус намын төв байгууллагынхан бөгөөд бүгд залуу гишүүдээс бүрдсэн байна.

Анхаарал татсан бас нэг үйл явдал нь МАХН Нийслэлийн  Түмтийн даргаараа  хуульч Э.Эрдэнэжамъяныг сонгож, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгсөн юм. Ингснээр тус  намынхан залуустаа итгэл үзүүлж, цаашлаад төв байгууллага, нийслэлийн намын хороондоо  залуусын хүч, дэмжлэгийг  төвлөрүүлэх зорилго тавьсан бололтой.

Н.Энхбаярын нам  энэ хүртэл  хотын намын даргынхаа  асуудлыг гэнэт шийдээгүй болов уу. Хэзээ, хаана, ямар хэлбэрээр яаж илэрхийлэх вэ гэдэгт нэлээд бэлтгэлтэй байсан нь Эх орончдын баярыг Залуусын баяр болгож тэмдэглэсэн “Рок хурал”-аас нь харагдлаа.

Ер нь бол сүүлийн үед Ардын намынхан НИТХ-ыг хошин шогийн  “Х Түц” хамтлагийн үзүүлбэрээс дутахааргүй  болгочихсон. Су.Батболдыг чөлөөлсөн болон оронд нь нэр дэвшүүлж, олонхийн санал авсан С.Мөнхчулууныг намаасаа хөөж, С.Амарсайханыг хүчээр гаргаж  ирсэн  зэргийг олон нийт ингэж дүгнэж буй.

Эгзэгтэй энэ үед МАХН нийслэлийн намын даргаараа Э.Эрдэнэжамъянд даатгасан нь түүнд ихээхэн итгэж найдсаны илрэл. Ийнхүү МАХН-аас нийслэлд хэрэгжүүлэх бодлогыг цаашид тэрээр хөтөлж авч явах болж байна.

Тэрээр баярын  хуралд “Шинэ гарц-Шинэ нийслэл” сэдвээр тавьсан илтгэлдээ “Хүнбүхэн мөрөөдлөөржигүүр хийн түүнийхээ төлөө амьдардаг. Мөрөөдөлгүй хүн болхүсэл тэмүүлэлгүй нэгэн. Тэгвэлөнөөгийн залуусын хүсэл мөрөөдлийг бийболгохын төлөө МАХН ажиллах болно. Нийслэлд амьдарчбуй хоёр сая орчимиргэн ямар хэцүү нөхцөлд аж төрж байгааг хэн бүхэн мэдэж байгаа ч үүнийгзасчзалруулахад төр төдийлөн сайн ажиллахгүй байна. Утаа, бохирдлыг арилгахасуудлыг бизнесболгон харж байгаа нь харамсалтай. Тэгвэл бид нийслэлийнасуудлыг шийдэх гарц гаргалгааг талбүрийн эрдэмтэн судлаачдын багтай хамтрансудалгаа явуулж, шийдэл гаргасан байгаа. Тодруулбал, шинэ нийслэлтэй болж, иргэдээ ажилтай, орлоготой, сурч боловсрох нөхцөлөөр ханган, залуусынхааамьдрах орчинг бүрдүүлж болох юм гэдэг шийдвэр гаргасан. Үүнийгээ МАХН-ынхаамөрийн хөтөлбөрт тусган Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Ирэх сонгуульдмөрийн хөтөлбөртөөбагтаасан тэрхүү ажлуудаа хийж хэрэгжүүлэхийн төлөөажиллана. Дан ганц нийслэлийг зохионбайгуулаад зогсохгүй дахин найман дагуул хотыг байгуулах боломжтой” гэв.

МАХН ийнхүү нийслэлд шинэ бүтцээр, залуусын хүчийг дайчилж ажиллахаар болж байна. Шинэ дарга хэрхэн шижигнүүлэхийг харах л үлдлээ.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=18691


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.