Лэйди Гага хамтран тоглогч Брэдли Күүпэрт хайртай болсон уу?

370

A Star Is Born киноны од, дуучин Лэйди Гага Оскарын шагналыг анх удаагаа “Шилдэг дуу” төрөлд “Shallow” дуугаараа авсан билээ. Уг дууг кинонд хамтран тоглосон жүжигчин Брэдли Күүпэртэй Оскар шагнал гардуулах ёслол дээр дуулсан бөгөөд тэдний хооронд ер бусын харилцаа байгааг фенүүд нь анзааран шуугиж байна.

Твиттерт бичигдсэн зарим фэнүүдийн сэтгэгдэлийг сийрүүлбэл:

“Лэйди Гага Брэдли Күүпэр шиг харж байгаа шиг намайг хэн нэгэн нь хардаг ч болоосой”

“Энэ үзүүлбэрийн дараа энэ хоёр хамт явсан гэдэгт мөрийцэх үү”

“Брэдли Күүпэрийн найз охин Ирина Шэйкийг өрөвдөж байна”

“Энэ үзүүлбэр дараа жилийн Оскарын Шилдэг богино кино төрөлд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэх зэрэг бичжээ.

Харин өчигдөр Лэйди Гага Jimmy Kimmel Live телевизийн шоунд оролцохдоо дээрх цуу ярианд хариулт өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “A Star Is Born бол хайрын тухай кино, Shallow дуу маань ч хайрын тухай дуу. Тиймээс энэ киног үзсэн, энэ дууг сонссон хүн бүр хайрыг мэдэрч олж харсан гэдэг нь уран бүтээлч бидний зорилго биеллээ гэсэн үг юм” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих