Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчил бүртгэгджээ

386

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 490 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 315 дуудлагыг нь хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан ба бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 9, мөргөлдөх хэлбэрээр 11 осол, үл хөдлөх зүйл, гэрлийн шон зэрэг мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Мөн БЗД-ийн нутаг Цайз төвийн урд замд Mercedes benz маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Pruis, N.Caravan, T.Pruis маркийн 3 автомашинтай мөргөлдөж, зорчигч 2 хүн гэмтсэн хэргүүдийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээьрийн осолд холбогдож, өртсөн жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.