АНУ-д хар салхи дэгдэж, 14 хүн амиа алджээ

салхи_b

АНУ-ын Алабама, Жоржиа мужийг энэ амралтын өдөр хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Энэхүү байгалийн гамшгийн уршгаар дээрх хоёр мужид 14 хүн харамсалтайгаар амиа алдсан байна.

Амиа алдагдсан бүгдээрээ насанд хүрсэн иргэд байсан гэж Алабама мужийн Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

Тус мужийн зүүн хэсэг хар салхинаас болж үлэмж хэмжээний хохирол амсч, олон мянган өрх орон гэргүй болжээ.

1967 оны гуравдугаар сард Алабама мужид өнгөт арьстнууд эрхийнхээ төлөө тэмцсэн ба цагдаагийнхан уг жагсаалыг хүчээр тарааж, олон хүнийг хөнөөсөн түүхтэй.

Түүхэнд уг өдрийн ЦУСТ НЯМ ГАРИГ хэмээдэг ба байгалийн гамшгийн өмнөх нь иргэд уг өдөрт амиа алдсан иргэдийг дурсахаар төв талбайдаа цугларсан байжээ. Удалгүй хүчтэй салхи дэгдэж, иргэдийг хийсгэж, хохирол учруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих