Сэлэнгэд дөрвөн ихэр хурга төржээ

 

389

Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байна. Малчид нялх төлөө хүлээн авах их ажилд дарагдаад байгаа энэ өдрүүдэд малчны хотонд ишиг, хурга мэндэлсээр. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гуравдугаар багийн малчин Б.Эрдэнэбаярын шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Дөрвөн ихэр хурга гарах нь тун ховор үзэгдэл хэмээн малчид үздэг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих