Эмэгтэйчүүдийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулав

438

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор  байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна.
Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.
Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих