ИТХ-ын дарга асан Н.Болормаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

ИТХ-ын дарга асан Н.Болормааг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой гэх үндэслэлээр УМБГ шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 2000 онд НИТХТ-ийн 188 дугаар тогтоолоор “Өргөө” зочид буудлыг албан ёсоор татан буулгаж, ”Хар дун” компанид 75 хувийг нь нийслэлийн өмчид 25 хувийг нь өгч хамтарсан компани байгуулсан аж. Хамгийн ноцтой нь нийслэлийн өмчит оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болох 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь нь гэж үзэн улмаар аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсанд Н.Болормааг буруутгажээ. Н.Болормаа нь НИТХ-ын дарга байхдаа шадар сайд М.Энхболдыг МАН-ын их хурал дээр газрын наймааны панзчин, луйварчин хэмээн зарлаж, мөн Н.Энхбаяртай хамтран түүнийг  хотын даргын суудлаас нь унагаж байсан нэгэн билээ. Харин Н.Энхбаяртай сүлбэлдсэнийхээ эцэст тэрээр өөрөө ийнхүү “Өргөө” хувьчлалын асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.
Б.Чимэг 24tsag


URL:

Сэтгэгдэл бичих