Өнөөдөр СЭТГҮҮЛЧДИЙН БАЯР

486

Монголд тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 106 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм.

Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.

Нийт сэтгүүлчиддээ,  Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ойн мэндийг хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих