“Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийж, есөн өрөөг битүүмжлэв

522

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр зургаан сарын онц байдал тогтоосон. Улмаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж байгаа юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах найман албан тушаалтан болон зарим ажилчныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Үүнд дараах албан тушаал багтаж байна.

  • Тэргүүн дэд захирал
  • Хуулийн хэлтсийн дарга
  • Хуулийн хэлтсийн даргын орлогч
  • Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
  • Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.