Өнгөрсөн жилийн МАРТ-аар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил бүртгэгджээ

535

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.

Манай улсын хувьд энэ өдрийг амралтын өдөр болгон бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэр ч утгаараа хэрэг зөрчил багагүй бүртгэгддэг байна.

Тухайлбал, Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч байсан байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөсөн байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.