ТАНЫ ДАРГА АСУУДАЛТАЙ БАЙГААГИЙН ТАВАН ШИНЖ

Би бүх зүйлийг л их өрөвдөх гээд байдаг юм л даа. Тиймдээ ч би мэдсээр байж өөрийгөө болохгүй юманд орооцолдуулчихсан. Аль нэг байгууллагын гунигт яриаг утсаар залгаж сонсох тэр үед л би дуусч байгаа нь тэр. Хүүхдүүд маань ч миний энэ чихэр шиг нялуун занг мэддэг юм. Тэд л үүнийг олж нээсэн. Хоёр долоо хоногийн өмнө дэлгүүр хэсэж байтал 12 настай Деклан хүү маань ариун цэврийн өрөө орох гээд  00 үүдэнд зогслоо. Гэтэл хаалганых нь хажууд хорвоогийн хамгийн өрөвдөлтэй  гэмээр гурван сартай хар муужгай сууж байсан юм. “Энэ хөөрхий амьтныг хар даа, ээж ээ. Түүнийг тэврээч” гэж Деклан хэлсэн. Тэгээд түүнийг Графл гэж нэрлээд амжив. Гэтэл өнөөх чинь миний хөл доогуур шиншилж гарлаа. Биднийг тэр жижигхэн муужгайг тэврээд хаалгаар ороход нөхөр маань хараад санаа алдаж билээ. “Тэр их эгдүүтэй юм аа, бурханы авралаар бидэнд дахиад нэг хэрэгтэй байсан юм байхдаа” гэж хошигнолоо. Манай гэрт хоёр нохой, нэг муур, тэгээд дөрвөн хүү маань гэхэд жаахан тиймэрхүү л санагдаж байсан.

Тэгэхээр энэ бүхэнд мэргэжил чинь юугаараа хэрэгтэй юм бэ? Байзаарай, би хэлээд өгье. Учир ийм байна: Хүмүүс ажлын талбар дээр зарим нь унаж, зарим нь өсөж байдгийг та хэлүүлэлтгүй мэднэ. Зарим нь мэргэжлийнхээ дагуу суралцаад өсөж дэвшдэг. Харин зарим нь нөгөө л ажлын байрандаа үлдэж тэндээ бүр гацаж орхидог, эсвэл наалдацтай юмаа олтлоо  янз бүрийн юмыг оролдсоор л байдаг байна. Ажил дээр бидний ихэнх нь өөрсдийн унаж-өсөх үйл ажиллагаан дээр л төвлөрсөн байдаг. “Би тэдэнд хэр их таалагдаж байна вэ?” гэдэг асуулт л бидний зорилгын талбайг дүүргэдэг юм.

Бид ажлын үзүүлэлтийнхээ талаар санаа зовсоор байгаад оюуныхаа болон сэтгэл хөдлөлийнхөө маш их энергийг алддаг. “Манай дарга намайг юу гэж боддог бол?” гэж үргэлж л өөрсдөөсөө асуудаг байна. Энэ чинь л асуух ёстой чухал асуулт. Бидний ажлын үзүүлэлтийн талаар дарга ямар бодолтой байгааг үргэлж мэдэхийг хүсдэг. Даргадаа, “Миний баасан гарагт тавьсан илтгэл танд таалагдсан байх гэж найдаж байна” гэж хэлчихээд хариуд нь “Дажгүй байсан л даа, гэхдээ төсөл чинь тэр чигээрээ цагийн гарз байлаа” гэсэн хариулт авах нь хэзээ ч инээдтэй биш шүү.

Таны менежер ч бас даргатай

Сардаа ер нь нэг удаа юм уу түүнээс ч олон удаа таны хийх бүх зүйл чинь нийцтэй байгаа эсэхийг менежерээсээ асууж нягталж байх хэрэгтэй. Учир нь бид ажил дээрээ өөрсдийн байрандаа хэт дасал болсон байдгаас таны менежер тантай л ижилхэн ажилтан гэдгийг бүр мартаж орхидог. Тэр ч гэсэн ажлын дүгнэлт, бонус үнэлгээ авдаг. Дарга нар тантай л адил компанийн хөрөнгийн индекст эзлэх байр суурийнхаа талаар санаа зовдог байна.

Хэрэв дарга чинь ажил дээрээ зогсонги байдалд орох юм бол энэ нь таны хувьд ч бас таагүй зүйл болж таарна. Та үлгэр жишээ авах хүнгүй л болно гэсэн үг. Ер нь яаж ч мэдэх дарга нарын ааш нь олддоггүй. Тэд томхон боссын сайн ивээлд нь байдагтаа санаа зовнисоор бараг л зүйтэй шийдвэр гаргадаггүй. Бүтэлгүйтэл нь таны засаглалыг гутааж ч мэдэх юм. Энэ нь магадгүй та ч юм уу эсвэл хэн нэгэн компанидаа гайхалтай зүйлүүдийг хийж байлаа ч гэсэн таныг түлхээд унагачихаж чадах нэг тийм хуучны хэвшил аж.

Таны даргын гаргасан шийдвэрээс түүнийг тайван, өөртөө итгэлтэйгээр бодож эргэцүүлж чадсан эсэхийг харж болдог. Өмнөө байгаа ажлын ачааллаа болон эргэн тойрон дахь харилцаагаа ядмагхан зохицуулж чадаагүй бол одоо та даргынхаа таагүй, цөхөрсөн үйлдлийг нь  залуурдаж гүйлгээтэй байх хэрэгтэй. Ажлынхаа ард арай гэж гардаг менежерт бол ажилчиддаа гаргах цаг ч байхгүй байдаг. Нэн түрүүнд өөрсдийн ажлаа тавьдаг менежерүүд танд сэтгэл санааны хувьд хэрэгтэй байгаа дэмжлэг өгч, нэг ихийг зааж чадахгүй л болов уу.

За, одоо Трафл муужгай руугаа буцаад оръё. Таны дарга өмнөө байгаа сорилтуудыг давж чадах эсэхээс үл хамааран та өөрийн гол зорилгоо умарталгүй ялахын төлөө байр сууринд өөрийгөө аваачих ёстой. Даргынхаа асуудалд оролцож өөрийн санаа бодол, эрч хүчээ зээлж байснаас эхлээд өөртөө зориулах хэрэгтэй юм. Онгоцонд хүчилтөрөгчийн багаа өөрөө эхлээд зүүж дараа нь хажуудахдаа туслахыг анхааруулдаг шүү дээ.

Дарга чинь асуудалд орсон эсэхийг баттай мэдэх

Таны менежерт тохиолдоод байгаа бүхий л өрөвдөлтэй зүйлийг та мэдэрч болно. Гэхдээ та өөрийнхөө ажил албандаа түрүүлж санаа тавих ёстой. Тэдэнд өөрсдийн гэсэн зам бий. За тэгээд менежер чинь үнэхээр бэрхшээлд орсон бол танд сонголтууд байна. та өөр ажлын эрэлд гарч болно, эсвэл ажил олгогчтойгоо харилцаа батжуулж болох юм. Хэрэв та менежертэйгээ үнэхээр сайхан харилцаатай бол түүнд үүсээд байгаа асуудлаа даван туулахад нь дасгалжуулагч нь ч болж болдог. “Тэгэхээр дарга аа, таны энэ улирлын ажлын үр дүн манай залуусыг тийм ч их баярлуулахгүй байна шүү. Гэхдээ бид хичээх хэрэгтэй байх л даа. Танд одоо дарамт их байгааг би мэдэж байна. би танд хэрхэн туслах вэ?” гэж бидний ихэнх нь эв дүйгүйхэн асуудаг. Та даргынхаа асуудалд туслахыг хүсэж байгаа. Хэрэв танд ямар нэг сэжиг байгаа бол түүнийгээ эхлээд баталгаажуулах хэрэгтэй. Таны даргад үнэхээр асуудал тулгарсан уу гэдгийг мэдэх хэмжээний хангалттай анхаарлаа хандуулж ойр харилцаатай биш бол ямар нэгэн үйлдэл хийж болохгүй шүү.  Дарга чинь тоглоомоо больсон байж мэдэх таван шинж тэмдэг. Энэ үед л та ямар нэгэн үйлдэл хийж болно. Эдгээрээс аль нэг нь танил харагдаж байна уу?

1. Удаан боддог байсан бол нэг их цаг зарцуулахаа болих
Хэрэв дарга чинь шийдвэр гаргахдаа нэг их ач холбогдол өгөлгүй хар зөнд нь хаяж, өнөөдрийн, энэ долоо хоног, энэ сарынхаа талаар санаа зовниод, анхаарлаа удаан төвлөрүүлж чадахаа  больсон бол шалтгаан байна гэсэн үг.

2. Харагдах байдлыг онцлох
Хэрэв менежер чинь “Ямар харагдах бол?” гэсэн нөхцөлтэйгээр аливаа шийдвэрийн үр дүнгийн талаар яриад байвал тэр бусдад муу харагдаж байгаа талаараа санаа зовниж байна гэсэн том баталгаа нь болж байгаа юм. Өөртөө итгэлтэй дарга нар яаж хэрхэн харагдах талаар санаа зовдоггүй.

3. Таны ажлыг хийж өгөх
Танд ямар нэгэн туслалцаа хэрэггүй байхад таны ширээн дээрх ажил руу хувийн томоохон сонирхол хандуулаад, юунд ч сатааралгүйгээр хурдан хөдөлж байвал даргад тань ямар нэгэн төлөвлөгөө байна гэсэн үг.

4. Итгэхээ болих
Хамт ажиллагсдынхаа тоглоом наргиаг дэмжихгүй, тэдэнд итгэхгүй, хамт олны уур амьсгалыг хүйтэн болгоод байвал тэр үнэхээр ямар нэгэн асуудалтай байгаа хэрэг.

5. Тамаас ирсэн юм шиг л болж хувирах
Урьд өмнө нь төлөв төвшин, нээлттэй байсан менежер чөтгөр болж хувирвал ямар нэгэн юмыг алдах гэж байгаа юм шиг, өөрийн ажлаасаа ч юм уу, даргын ямар нэгэн зөвшөөрлөөс чанга барихыг хичээж байна гэж ойлгож болно. Тэгээд энэ хандлагынх нь өөрчлөлтөнд ямар нэгэн тайлбар үгүй бол тэр үнэхээр асуудалд оржээ. Та дарга шигээ ийм байдалд хүрэх гээгүй л бол одооноос эхлэн арга хэмжээ авч өөрийхөө төлөө алхам хийгээрэй. Урьдчилсан анхааруулга нь танд давуу талыг бий болгож өгч байгаа биз? Муужгай, барын жишээнүүд бид бүгдэд маань чухал хичээл байлаа.

Орчуулсан С.Отгонцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих