Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс “Хэг хором” хөдөлгөөний хүрээнд амжилттай ажиллаж байна

IMG_6929Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс нь цагдаагийн ерөнхий газар, JCI ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа “Нэг хором” хөдөлгөөний хүрээнд хариуцсан хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэг байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 5 дугаар хорооны хэсгийн байцаагч дэслэгч Н.Наранбат, дэд ахлагч С.Чинзориг, Олон нийтийн цагдаа Х.Энхтуяа нар “Нэг хором” хөдөлгөөн, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар яриа таниулга хийж байна.

“Нэг хором” хөдөлгөөнд идэвхи санаачлагатай оролцож найрсаг, соёлч үйлчилгээг үзүүлэх ариа таниулгыг “Акума” төвийн лед дэлгэцээр дамжуулж, олон нийтийг уг хөдөлгөөнд идэвхитэй оролцохыг уриалан ажиллаж байна. Мөн хэвлэл мэдээллийн цахим сайтууд ENE.MN, MONGOLCOMMENT.MN, FACT.MN сайтууд хамтран ажиллаж иргэдэд сурталчилан таниулах ажлыг идэвхитэй өрнүүлж байна.

103 IMG_6947 IMG_E6943 IMG_E6950


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.