КАМЕРТОНЧУУД АВЬЯАСЛАГ ЗАЛУУСТ БОЛОМЖ ОЛГОХ ГЭНЭ

17 жилийн турш Монголын рок поп урлагт зүтгэж, үзэгчдийг байлдан дагуулсаар байдаг «Ка­мертон» хамтлагийн дөрвөл зөв­хөн өөрсдөө манлайлагч бай­хыг хүссэнгүй. Авьяаст, чад­вар­тай, урлагийн төлөө цохилох зүрх­тэй залуусд боломж олгохыг хүсчээ.

«B» продакшн, Монголын Үн­­дэсний Боловсрол суваг телевиз, «Мюзик бокс» суваг хамтран «Ка­­мертон 2» төсөл хэрэгжүүлж эхэл­лээ. Төслийн гол зорилго нь «Камертон» хамтлагийн дуулах ур чадварыг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгж­мийн ертөнцөд Монгол орныг төлөөлж, мэргэжлийн түвшинд, урлагийн тайзнаа удаан хугацаанд оршин тогтнох шилдэгийн шилдэг цоо шинэ хамтлаг байгуулах юм. Хөгжим бүжгийн коллежийн дөр­вөн оюутан хүү, хэн бүхний мэдэх “Маамуу нааш ир” дууг хөгжим­гүй­гээр дуулж анхлан олны танил болж бай­сан тэртээх он жилүүдээс хойш тэд рок поп урлагийн ертөнцөд шинэ өнгө аяс, хэмнэл нэмж, олон анхдагч зүйлийн эзэн болсон. “Ка­мертон- 2” шоу нэвтрүүлэгт дуу­лах ур чадвартай, урлагийн төлөө нэгэн зүрх сэтгэлээр хамтдаа байж чадах 15-25 насны залуучууд болон шинэ залуу хамтлагууд оролцох боломжтой. “Камертон 2” шоунд оролцох хүсэлтэй залуус энэ сарын 20 хүртэл Боловсрол суваг теле­визийн байранд бүртгүүлж болох аж.


URL:

Сэтгэгдэл бичих