Улаанбаатарт 2-4 хэм дулаан

f69fd4222a745f0e6f1266245a23a80e_4216Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутггаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас . Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.