Согтуу жолооч галт тэргэнд мөргүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2019 оны 3 сарын 8-ны өдөр Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг 15:12-д 28-р км-н пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-н наана Тоёота Axio маркийн цагаан өнгийн суудлийн машин /Иргэн О согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн. Зүтгүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормос хийж зогссон. Дээрхи иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийм осол хийсэн бөгөөд одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн азаар бэртэл гэмтэлгүй байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Иймд ард иргэд дулааны улирал эхлэж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалах тал дээр анхаарна уу.

Болдтөмөр Ерөө Гол хуудас

53452769_1701689760040292_8871961600857210880_n 53492948_1701689716706963_5394284409002131456_n 53745011_1701689813373620_7189006364163702784_n 53846784_1701689850040283_8555739011577020416_n 54433796_1701689686706966_2087518160721805312_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.