БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл эхэллээ

567

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа юм байна. Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаагаараа онцлогтой бөгөөд иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа юм байна.  Цахим бүртгэл өнөөдөр 9.00 цагт нээж, маргааш буюу гуравдугаар сарын 12-ны 18.00 цагт хаагдах аж.

Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм байна. Харин орон нутгийнхан уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
  • Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
  • Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
  • Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
  • Өөрийн биеэр бүртгүүлэх

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-аас 39 настай байх
  • Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх
  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.