“Оюутолгой” компанийн 550 ажилтныг улаанбурхан өвчнөөс сэргийлж дархлаажуулав

607

“Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8-нд тус компанийнбаазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийжээ.

Тус үнэлгээний хүрээнд, өвчтөнтэй хамгийн ойр байсан хүмүүсээс сорьц авч, лабораторийн шинжилгээ хийхэд улаанбурхны тохиолдол илрээгүй байна.

Мөн тус компанийнгадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Оюутолгой компаниас мэргэжлийн багийнхныг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийлэв.


URL:

Сэтгэгдэл бичих