“Баян“ Базараа амиа алдсан ажилчдынхаа амийг хоёр өрөө байр, 49 сая төгрөгөөр үнэлжээ

15522187975c84faad3f9cfТөв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн эзэмшлийн “Эко алтан заамар” компанийн уурхайд осол гарсны улмаас дөрвөн хүн нас барсан билээ. Тэгвэл уг компанийн захирал амь алдсан ажилчдынхаа ар гэрийнхэнд Улаанбаатар хотод байрлал үл хамаарч хоёр өрөө байр авах эрх, дээр нь 49 сая төгрөг санал болгосон гэх мэдээлэл байна. “Эко Алтан Заамар” ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгасан асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм.

Мөн байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд болон нутгийн иргэдээс тус уурхайг хаахыг шаардаж, эсэргүүцэл зарлаж байсан ч харъяа байгууллагаас тодорхой арга хэмжээ авалгүй өнгөрсөн байдаг. Үүнийх нь балагаар дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан гэхэд болно. Осол болох үед газар хөдлөлтөөс болж осол гарах эх үүсвэр бүрдсэн гэх мэдээлэл цацагдсан ч албаны эх сурвалжийн хэлж буйгаар уурхайн горим зөрчиж, олборлолт хийснээс болж осол болсон гэх мэдээлэл бий.

Ямартай ч нас барсан иргэдийн ар гэрийн хүмүүсийн хэлснээр нас барагсдын амины төлөөсийг хоёр өрөө байр, 49 сая төгрөгөөр үнэлсэн бололтой юм.

Эх сурвалж: 24TSAG.MN

URL:

Сэтгэгдэл бичих