ОРХИГДСОН ИРЭЭДҮЙ БУЮУ ВЕНЕСУЭЛЬ ХҮҮХДҮҮДИЙН ЭМГЭНЭЛ

1-33Венесуэлийн нийслэл өнчин ядуу, гэр оронгүйчүүдээр дүүрчээ. Тэдний ихэнх нь хүүхдүүд бөгөөд явган хүний зам дээр ажиг ч үгүй хэвтэцгээнэ. Эндээс тэднийг ямар ч хүн хөөгөөд, ямар ч зуудаг нохой дайраад босгож чадахгүй мэт байдалтай тайван, чөлөөтэй байцгаадаг гэнэ. Хойд хөршийн лента.ру цахим хуудаст Каракасын нэгээхэн хэсэгт байх орон гэргүй хүүхдүүдтэй уулзсан тэмдэглэл гэрэл зургийн хамт гарсныг хүргэж байна.

17 настай Лилиана дөрвөн жилийн өмнө төрсөн гэрээ орхижээ. Яагаад гэрээсээ явах болсноо тэрээр одоо санадаггүй. Гудамжинд амьдрах нь түүнд гэртээ байснаас хавьгүй хөгжилтэй, эрх чөлөөтэй санагддаг гэнэ. Голд хүүр урсаж явсан гэх мэт аймшигтай зүйл харсан ч гудамжинд амьдрахыг л илүүд үзнэ гэнэ. Цагдаа нар түүнд харгис хэрцгий хандаж байсан тохиолдол бий. Нэг удаа түүнийг баривчлаад үсийг нь хайчилж байсан гэнэ. Лилиана сүүлийн гурван жил Габриэль гэгчтэй хамт амьдарч байгаа бөгөөд тэр нь бас гэр оронгүй нэгэн аж.

Гэр оронгүй эмэгтэйчүүд Каракасын гудамжаар дүүрэн. Эрүүл мэндийн үйлчилгээний хангамж маш муу учир жирэмслэлээ гэхэд эмчийн тусламж авч чаддаггүй.

19 настай Катюшка Каракас дахь худалдааны төвийн гадаа хүүхдээ тэврэн зогсоно. Тэрээр хоёр удаа жирэмсэлжээ. Эхний удаад нь гудамжны бүлэглэлийнхний замд зогсч байгаад дайрагдаж, хүүхдээ зулбасан аж. “Хүмүүс гүйлдэж ирээд намайг газар унагасан, дараа нь толгой руу нэг нь цохих шиг болоод цаашш юу болсныг би санадаггүй” гэж тэрээр ярьж байна. Хоёр дахь хүүхдээ Каракасын хуучны нэгэн эмнэлэгт төрүүлсэн ч эд материалын хүрэлцээгүй байдлаас болоод эмнэлэг тэр чигээрээ маш хүнд нөхцөлд байсан гэнэ. Төрөх үед нь эмч нар түүнийг тэмбүү өвчтэй, өвчин нь хүүд нь мөн халдварлагдсан болохыг хэлсэн байна. Одоо тэрээр эцэг, эх дээрээ эргэж очин, багаасаа сурсан нарийн боовчны мэргэжлээрээ ажиллах, хүүхдээ хэвийн орчинд өсгөхийг мөрөөдөж байна.

Хосе Ангел 14 настай. Ээж, гурван дүү, гурван дүүгийнх нь эцэг Окумаре хотод амьдардаг. Харин тэрээр төрсөн эцгээ огт мэддэггүй ажээ. Байнгын өлсгөлөн, хойд эцгийн зодуураас болж би гэрээсээ явсан гэнэ.

Хосе Ангель найзуудын хамт.

Хоол олсон хүү. Каракасын гудамжинд хоолож байсан хүн түүнд илүүчилж өгчээ. Хүмүүс тэдэнд ийм маягаар хоол унд өгдөг. Гэхдээ тэд мөнгө өгөхөд л юунаас илүү баярладаг гэнэ. Тэр мөнгөөр хар тамхи худалдаж авч, эмгэнэлтэй бодит байдлаасаа түр ч болов хөндийрөх нь хүүхдүүдийн хувьд жаргал гэнэ. Явган хүний зам дээгүүр хэвтэцгээх тэднийг хэн ч байрнаас нь хөдөлгөх аргагүй гэнэ.

12 настай Даниньер гудамжинд амьдраад хоёр жил болж байгаа. Тэднийх ээж нь зам тээврийн ослоор амиа алдсаны дараа Каракаст нүүж иржээ. Эцэг нь шинэ эхнэр авснаар даниньерийн хувьд амьдрал тун хэцүү болж эхэлсэн гэж тэрээр дурсаж байна. Хүүгээр санаандаа орсон зүйлээ хийлгэж, татгалзвал зоддог байсан гэнэ. Харин эцэг нь мэдсэн ч жишим ч тоодоггүй байжээ.

Гудамжинд хааяа хамаатнууд нь таарахаараа гэртээ очихыг зөвлөдөг гэнэ. Нэг удаа орон гэргүйчүүдийн төвд аваачиж өгч ч үзжээ. Гэвч аяга хоолны төлөө хүний хараан дор гудамж цэвэрлэгээний ажил хийх нь таалагдаагүй учраас явчихсан гэж тэрээр ярив.

Каракаст байх орон гэргүй хүүхдүүдэд зориулсан төв.

Паола одоо 15 настай. 13 настайгаасаа гудамжинд амьдарчээ. Өлсгөлөнгөөс болж гэрээсээ явсан гэнэ. Түүнээс амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг дурс гэхэд Венесуэльд эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал газар авсан 2017 оныг нэрлсэн байна. Тэр үед хүнсний дэлгүүрт орж, хүссэн хэмжээгээрээ авч байсан нь сэтгэлд нь ийнхүү дурсамж үлдээжээ.Орхигдсон ирээдүй буюу венесуэль хүүхдүүдийн эмгэнэл

Венесуэлийн цэцэрлэгүүдийн хүүхдийн өрөө.


URL:

Сэтгэгдэл бичих