ҮР ХӨНДҮҮЛСЭН ХЭРГЭЭР 30 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ СУЛЛАВ

7546Төв Америкийн Эль Сальвадор үр хөндөлтийн эсрэг маш хатуу чанга хуультай улс. Жирэмслэлтээс болж тухайн эмэгтэйн амь нас аюул учрах, эсвэл бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмслэх, ургийн гажиг илрэх гэсэн гурван тохиолдлоос бусад бүх тохиолдолд үр хөндүүлэх нь энэ улсад хүний амь хохироосон хэрэгт тооцогдох ба маш олон жилийн хорих ялаар шийтгүүлдэг.

Тус улсын дээд шүүх өчигдөр /2019.03.08/буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хууль бусаар үр хөндүүлсэн хэргээр 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гурван эмэгтэйг суллах шийдвэр гаргасан байна. Тэд бүгд ялынхаа гуравны нэгийг буюу 10 жилийг эдлээд байсан юм. Тэд бүгд ураг зулбасан гэж мэдүүлж байсан ч шүүх тэднийг үр хөндүүлэх арга хэрэглэсэн гэж үзэн ийн шийтгэсэн аж. Тэднээс гадна 18 эмэгтэй яг энэ шалтгаанаар торны цаана сууж буй юм байна.

Эх сурвалж: THE GUARDIAN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.