Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай юм байна

152Монголд өнөөдөр хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан, улсын өмчийн Хөгжлийн банкныхан байдаг гэхээр хаанаас санхүүждэг, ямар зорилготойг нь ойлгож ядах явдалгүй мэт.

Тухайлбал өнөөдөр Монголд 595 Банк Бус Санхүүгийн Байгууллага бүртгэлтэй байгаагаас 35538 төрийн өндөр албан тушаалтны 82 ББСБ байна.
Үүнээс УИХ-ын 4 гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.

Тодруулбал :
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ
2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ
3. Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ
4. Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ
5. Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ
6. Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ
7. Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл” ББСБ
8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)
9. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ
10. УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ
11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ
12. Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс” ББСБ
13. Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна.

Монголын төв банк, төрийн өмчит банкны эзэд нь өөрсдөө “мөнгө хүүлэгчид” байгаа нь ариун явдал мөн үү. Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа “хүүлж” байгааг хууль хяналтын байгууллагууд шалгаж чаддаггүй юм болов уу.

24barimt.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.