Эгчийгээ хороож, галдан шатаасан хэрэгтнийг маргааш шүүнэ

641

Өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Саруул хороололд гал гарч 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтай олдсон. Хэргийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэн баривчилсан юм. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Б. нь хувийн өш хонзонгийн улмаас хоолойг нь боомилж хөнөөгөөд, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьсан байдаг.

Тус гэмт хэргийг түүний найз Э хамтран үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Талийгаач Э нь ганцаараа амьдардаг байсан бөгөөд гэмт этгээд Б нь эгчийнхээ байрыг авахын тулд түүнийг хороосон гэж мэдүүлсэн байдаг. Тэгвэл дээрх яллагдагч нарын гэм буруутай эсэх шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

Г.Алимаа


URL:

Сэтгэгдэл бичих