Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал өнөөдөр /2019.03.11/ МУИС-ийн Номын санд эхэллээ.

Уг хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин сайдын яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид хуралд оролцож илтгэл, хэлэлцүүлж байна. Тус хурлаас гарсан шинэ санал, санаачлагуудыг маргаашийн нэгдсэн хурлаар танилцуулж, мэдээлэх юм. “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулна.

Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд Хамтарсан судалгааны хөтөлбөр нь Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

МУИС нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай  хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд их сургуулиас Япон Улсын шилдэг их, дээд сургуулиудад зэргийн сургалтад 32, зэргийн бус сургалтанд 113 багш судлаач тус тус хамрагдахын зэрэгцээ олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл-70, олон улсын болон дотоодын хурлын илтгэл-153, ашигтай загвар-3, шинэ технологи-4, патент-7, монограф-1, стандарт-3, мэдээллийн сан-4, инновацийн бүтээгдэхүүн-2, гарааны компани-2 шинээр төрсөн зэрэг үр дүн гарч байна.

МУИС-ийн хамтарсан судалгааны төслийн танилцуулга

Cудалгааны чиглэл Судалгааны сэдэв Багийн ахлагч Японы хамтрагч их сургууль
1 Дэвшилтэд материалын судалгаа Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, цемент бэхжүүлэгч, хөвүүлэн баяжуулагчийн судалгаа О.Алтансүх Миязаки ИС
Каназава ИС
Токиогийн Технологийн ИСКюүшү ИС
Нано материал ба хэрэглээ Н. Жавхлантөгс Ёкохамагийн Үндэсний ИС
Хоккайдо ИС
2 Биологийн нөөцийг тогтвортой ашиглах Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхит нэгдэл, ашигт генийн судалгаа, тэдгээрийн хэрэглээ Ж.Батхүү Toкио ИС
РИКЭН
Toхо ИС
Toхокугийн Анагаах ухаан, Эм зүйн ИСНагоя ИС
Ойн биомассад тулгуурлан нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах хэтийн төлөв С.Гэрэлбаатар Шиншү Их сургууль,  Хоккайдо Их сургууль
3 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цэвэр эрчим хүчний судалгаа Сэргээгдэх эрчим хүч, нарны эрчим хүчийг инженерчлэх А.Амарбаяр Токиогийн ХАА,Технологийн ИС 

Toкиогийн ШУ-ны ИС
АЙЗУ ИС
АИСТ
Tокиогийн ИС

Монгол орны залуу хүрэн нүүрсийг ашиглах цэвэр ба үр ашигтай технологийг бий болгох нь Б.Энхсаруул Kүюшү ИС
Хоккайдо ИС
Иватэ ИС
АИСТ
4 Микроэлетроник ба тооцоолон бодох шинжлэх ухаан Утасгүй холбоо болон кодлолд зориулсан хагас дамжуулагч чипүүд М.Баярпүрэв Токиогийн ИС
Цогц процессын загварчлал, оновчлол ба симуляци А.Энхбаяр Kиото ИС (Нанзан ИС)Иватэ ИС
Чадлын электроник ба үйлдвэрийн автоматжуулалтын судалгаа хөгжүүлэлт Д.Баясгалан Кумамото ИС
Кюүшүгийн Технологийн ИС
Сансрын инженерчлэлийн програм Д.Эрдэнэбаатар Кюүшүгийн Технологийн ИС

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.