“Рапит” хорооллын зогсоолд байсан гурван автомашин шатжээ

53396590_2593904377348185_9067567416678023168_n_bГурван автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапит” хорооллын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019.03.11-ний өдрийн 05:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 06:00 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Делика” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, иргэн Г-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг, иргэн Б-гийн эзэмшлийн “Харриер” загварын суудлын автомашины багажны хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.