Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэвэрийг нэмэх хуулийн төсөл санаачилжээ

685

УИХ-ын эмэгтэй гишүүд олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг нэмүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг санаачилжээ.

2018 оны байдлаар олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр нас харгалзахгүй тогтоолгосон 15 мянга 400 иргэн байдаг байна. Тэдний 92 хувь нь буюу 14.2 мянга нь дунджаас бага, 17.9 хувь нь буюу 2752 нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг юм байна.

2018 оны байдлаар улсын дундаж тэтгэврийн хэмжээ 342.8 мянган төгрөг байна. УИХ-ын эмэгтэй гишүүд олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврийг улсын дунджад хүргэх боломжтой гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих