Ц.Элбэгдорж оо, та “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой гэв

687

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өөрийн цахим хуудсаараа дамжуулж С.Мөнхбаясгаланд хүргүүлсэн. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх экс Ерөнхийлөгчийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ нэвтрүүлэгт орж хариу тайлбар өгөхийг хүссэн.
Гэтэл сэтгүүлч С.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгчид татгалсан хариу өгчээ. Тэрбээр “Үзэгчид таныг 30 жил “хошгируулсан” гээд дургүй байна шүү. Харин та ” 3 сая инээд” шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна

П.АНИР
Оллоо.мн

URL:

Нэр: Зочин Огноо: 13 March 2019

Ямар гоё хариу вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.