ЭГЧИЙГЭЭ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

d8a5e6029bf0111412904ba42118d35aБаянзүрх дүүрэгт байрлах “Саруул” хотхонд одоогоос жилийн өмнө 27 настай бүсгүй галд шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Галын шалтгааныг тодруулахад талийгаач бүсгүйн гэрт түүний төрсөн дүү нь санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон байдаг.

Дээрх хэрэгт холбогдох этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр /2019.03.13/ Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хэргийг тодруулбал, талийгаач бүсгүйн төрсөн дүү найзынхаа хамтаар талийгаачийн хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаагаад зугтсан ажээ. Эгчийгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Д.Батхуяг нь 20 настай, түүний найз О.Энхбаяр нь 21 настай юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.