Төрийн банк Ховд аймагт харилцагчийн өдөрлөгөө зохион байгууллаа

Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 харилцагчиддаа хүргэн ажилладаг Төрийн банкнаас Ховд аймгийн иргэд, харилцагчиддаа зориулан 2019.03.01-2019.03.12-ны хугацаанд урамшуулалт аян хэрэгжүүлэн өнөөдөр Харилцагчийн өдөрлөгөө зохион байгуулан урамшууллын эздээ тодрууллаа.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Ховд салбар, “Баянбүрд” тооцооны төв, “Жаргалант” тооцооны төвийн харилцагчид 167 сая төгрөгийн хадгаламж нээж, 187 харилцагч карт захиалж, гялсбанк, автомат хуримтлал, мессеж мэдээ, хувийн дугаар үйлчилгээнд нийт 676 харилцагч бүртгүүллээ.

Мөн “Банкны хөгжил-95” аяны хүрээнд Монголбанк болон Мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийн талаарх мэдээлэл өгч, “Санхүүгийн боловсролтой хүн”, “Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр Төрийн банкны ахлах мэргэжилтэн Б.Одбаясал сургалт орж, харилцагчиддаа хуримтлалтай байхын ашиг тус, банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх, ахуйн хэрэгцээгээ санхүүжуулах, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, олон улсад төлбөр тооцоо хийх зэрэг зөвлөгөө өглөө.

Түүнчлэн, энэ сарын 13-14-ний өдрүүдээр Төрийн банкны Удирдах ажилтны зөвлөгөөн, Баруун бүсийн урлагийн наадам, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харъяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн асрамжийн газрын хүүхэд багачуудтай уулзах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.