БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг шүүхээс цагаатгалаа

734

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд ролбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс прокурорын Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар Улсын дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Ингэснээр Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Р.Эрдэнбүрэн 2012 оны сонгуулийн дараачаас Шинэчлэлийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-д нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажилласан байдаг.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.