БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг сунгах бодолтой байна

757ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ Японы Засгийн газар сунгах бодолтой байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

БНАСАУ-ын эсрэг авсан Японы хориг арга хэмжээний үйлчлэх хугацаа ирэх 4 дүгээр сарын 13-нд дуусах аж. Хориг арга хэмжээг Японы Засгийн газар тогтмол сунгасаар 10 гаруй жил болжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарахгүй байгаа энэ үед хориг арга хэмжээг ээлжит удаагаа сунгаж магадгүй байна.

БНАСАУ-ын эрх баригчид цөмийн пуужин туршсаны дараа буюу 2006 онд Япон улс БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэвтрүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.