Гадаад паспортыг ирэх долоо хоногоос хэвийн олгож эхэлнэ

781

Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад паспорт шинээр авахаар материалаа өгсөн боловч одоо хүртэл гарахгүй байгаа тухай иргэд олон нийтийн сүлжээнд бих болсон. Сошиалд тус газрын гадаад паспорт хэвлэдэг машин нь эвдэрсэн, хэвлэх үйлдвэрт нь гэмтэл гарсан гэх мэдээлэл цацагдах болсон.Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэх, гадаад паспорт цахимаар захиалах болсонтой холбоотойгоор программын шинэчлэлийг хийж байгаа гэнэ.

Энэ системийн өөрчлөлтөөс болж иргэдийн гадаад паспортын захиалга өнгөрсөн долоо хоногт түр саатаж, удааширсан. Гэхдээ гадаад паспорт зайлшгүй шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдлийг хүлээн авч, хугацаанаас нь өмнө паспортыг нь гаргаж өгч байгаа. Энгийн өдрүүдэд гадаад паспортны захиалга ажлын тав хоногийн хугацаанд гардаг юм. Энэ сарын 16, 17-нд буюу амралтын өдрүүдэд хүлээгдэж буй гадаад паспортуудыг хэвлэж, ирэх долоо хоногийн даваа гаригаас хэвийн олгож эхлэх тухай  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих