Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хийх аудитыг эхлүүллээ

785
Үндэсний аудитын газраас “Экспортод гаргаж буй зарим нэрийн ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үнэ, ашиг, алдагдал” сэдэвт аудитыг эхлүүлжээ. Манай улс 2017 онд 41.5 сая тонн, 2018 онд 45.8 сая тонн эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оноос үнийн дүнгээр 24.6 хувиар өсжээ.
Өнгөрсөн онд экспортод гаргасан эрдэс бүтээгдэхүүний 80 орчим хувийг нүүрс, 16 орчим хувийг төмрийн хүдэр баяжмал, гурван хувийг зэсийн хүдэр, баяжмал, үлдсэн хувийг бусад ашигт малтмал эзэлж байна.
Үндэсний аудитын газраас 2012 онд “Экспортод гаргаж буй зарим ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн” сэдвээр аудит хийж байсан. Тухайн үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын чиг үүрэг уялдаагүй, бодлого оновчгүй, үр өгөөж бага байна гэсэн дүгнэлт гарч байжээ.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.