Гадаад паспорт, иргэний үнэмлэхээ өнөөдрөөс онлайнаар захиалах боломжтой боллоо

786

Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-аас буюу өнөөдрөөс нэвтрүүллээ. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэр сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг болох үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим болгох зорилго тавин ажиллаж байгаа аж.

П.АНИР
Оллооо.мн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.