Луйварчид, шуналын туламнуудаараа дуудуулдаг хөөрхий муусайн кондукторууд…

Мэргэжил биш ч мэргэжлийн дайтай ажлын байр бий болгосон том оврын автобусны кондуктор хэмээх алба өнөөдөр манай улсад цэцэглэн хөгжсөн гэхэд болно. Ганц гэм нь ийм албатай хvмvvс жаахан сайн нэр зvvдэггvй нь хэцvv. Кондуктор гэх vгийг хэлэх төдийд л ‘’ааштай, хэрvvлч, орилоо’’ зарим нь бvр ‘’луйварчид, шуналын тулам’’ гэх мэт хэлэхгvй vгээр эднийгээ доромжлох нэгэн бий. Яахав дээ чааваас амьдарч байгаа улсад нь ийм алба хэрэггvй байдагсан бол яалаа гэж хvмvvсийн хараал, алив муу vгийг баран байж энэ албанд зvтгэх вэ дээ.

Хөгжингvй орнуудын, тэр дундаа Улаанбаатар хот шиг сая давсан хvн амтай, метрополис хотуудын хvн тээвэрлэдэг хөсөг бvрийг харахаар манай орон шиг кондуктор гээч мөнгө хураадаг ‘’товарищ’’ ер нь л харагдахгvй юм билээ. Жолоочтойгоо шууд харьцаад л, суухдаа мөнгөө төлөөд л буух газраа буучихдаг. Vнэ төлбөрийн тухайд хот дотроо бол хаа ч хvрсэн нэг vнийн тариф л vйлчилдэг гэх. Явах ёстой замаараа явж, яг цаг цагтаа л очих газраа очно гээч. Хамгийн тод жишээ л гэхэд Солонгос киног vздэг хvмvvс vvнийг сайн мэднэ дээ. Ёстой л мөнгөө төллөө, суулаа, буулаа гээд л дуусаа. Гэтэл манайхан яаж байна… суулаа, мөнгөө төллөө /зарим нь ч төлөхгvй л дээ/, хэрэлдлээ, маргалдлаа, буулаа, vглэлээ… гэх мэтчилэнгээр харин ч нэг явж өгнө дөө.

Гэтэл манай хэдэн автобусанд зогсох ёстой ёсгvй гэсэн газар байгаа ч юм уу, vгvй ч юм уу бvv мэд. Таксинд гар өргөж байгаа юм шиг л зорчигчид нь зарим тохиолдолд гараа өргөөд л автобусандаа суучих нь. Жаахан яаралтай явж байгаа нэгэн бол ‘’Ахаа эгчээ ингэс хийгээд гялс буучихья тэгэх vv’’ гэж ирээд л гуйж гарна даа. Яахав хөдөлгөөн багатай, аль эсвэл гэр хорооллын зам дагуу бол уриалгахан ааштай жолооч бол зогсоод л өгчихнө. Энэ мэт хvний аясаар vйлчилдэг батлагдаагvй дvрэм журмуудыг цувуулаад байвал өч төчнөөн бий. Харин автобусан дотор ороод л тэс өөр орчин биднийг угтдаг нь жаахан тиймхэн. Согтуу хөлчvv хvмvvс автобусаар vйлчлvvлэх нэртэй vймvvлэх бол энvvхэнд. Тэдгээр хvмvvсийн vнэр танар ч гэж байгаа юм аа. Ер нь архи уусан байлаа ч, согтсон байлаа ч биеэ зөв авч явдаг бол хэн ч, юу ч хэлэхгvй л дээ.

Тэгээд л хөөрхий автобусны хэдэн кондукторууд нь давтиргvй хэдэн согтуу хvмvvсийг буулгах гэж хэрэлдэж гарна даа. Жаахан зуу татчихсан нөхөр яалаа гэж нэг муу кондукторт хөөгдөх вэ дээ гэсэн ухаанаар ёстой л тас гvрийгээд гэрийн зvг гэлдрэхийг бодно биз дээ. Удаа ч vгvй хэдэн шуудай vvрсэн нөхдvvд орж ирээд л автобусны өндөр хэсгийн шалан дээр сандалтай юм шиг л хаагаад суучихна. Хувцас хунар нь ч гэж бас л ойртоход хэцvvхэн л хvмvvс тааралдана шvv дээ. Ийм хvмvvс ч одоо бvр дvvрчээ. Адлуулсаар байгаад эцэстээ бараг хvмvvс тоохоо байгаад дөжирчихсөн. Харин сvvлийн vед жирийн нэгэн хvртэл автобусаар зvгээр зорчихоо байжээ. Бас л бөөн бухимдлууд л байх юм. Чихэлдэж, шахцалдаж явдаг болоод тэр юм уу, зорчигчид өөр хоорондоо ам зөрөөд, битгий шахаад бай, өмд өшиглөчихлөө шvv дээ тэнэг юм уу, цаашаа зогсооч ээ гэх зэрэг энэ хэдхэн өгvvлбэрvvдийг хэлэхэд л автобусны орчин шуудхан төсөөлөгдөж байгаа биз. Зорчигчид нь хоорондоо бие биендээ тунирхаж байх зуур өнөөх кондуктор чинь дундуур нь сvлжиж гарна даа. Өмд өшиглөх, шахах бол кондукторт юу ч биш ээ. Тэгээд л vvнийхээ төлөө зарим нэг зорчигчидтайгаа бас ам зөрөх хэрэг гарна. Хөөрхий уг нь чааваас зорчигчоос мөнгийг нь хураах гээд л ажлаа хийж яваа хvн шvv дээ. Ингээд л хэрvvл уруул нийлнэ дээ.

Ядаж байхад кондуктор гэж мэргэжил сургалт аль аль нь байдаггvй болоод ч тэр vv, жаахан их мөнгө өгсөн хvмvvс мөнгөнийхөө хариултыг эрэл сурал болоод эхэлнэ. Зарим нэг будлиу кондукторууд бол ‘’хариултыг чинь өгсийшдээ’’ гээд л бас хэрvvл. Уг нь ингэж хаа хаанаа хэцvv vйлчлvvлж байсан дор бусад хөгжингvй орнууд шигээ ядаж автобусныхаа vйлчилгээг төр засгаас, зохих албанаас нь анхаарчихвал зvгээр байгаа юм. Ядаж бусад орнууд шигээ мөнгөө төлчихөөд vйлчлvvлдэг болгоё л доо. Мөнгөө төлөөд суучихдаг бол эдгээр олон асуудлууд бvгд шийдвэрлэгдэнэ дээ. Ёстой л мөнгөө төллөө, суулаа, буулаа гэдэг чинь биелэх бус уу.

П.Сэхүүн


URL:

Сэтгэгдэл бичих