Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

843

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулав.
Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчисан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.
Уг тэгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.
Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих