Никель Ганбаа буюу Г.Дашням ХАР ТАМХИНЫ хэргээр шалгагдаж байна
Олны дунд Никель Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашням хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Г.Дашням нарын гурван иргэнийг мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Тэднийг саатуулах үед Г.Дашням нар сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжлэхэд мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
URL: