Дөрвөн настай охиноо 4 цаг хүйтэн жорлонд түгжиж аминд нь хүрчээ

846

Үйжингбү хотын шүүхээс энэ оны 01.01-ний өдрийн үүрээр 4 настай охиноо шээсэн шалтгаанаар хүйтэн жорлонд 4 цаг гаруй түгжиж амиа алдахад хүргэсэн 33 настай ээж ”А”-гийн хэргийг шүүх анхны хурал өнөөдөр/2018.03.14/ боллоо.

   Шүүхээс түүний охиноо шийтгэх нь зүйн ёсны хэрэг боловч хүйтэн жорлонд түлхэж оруулан унагахад тархиндаа гэмтэл авсан нь нас барах шалтгаан болсныг хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ.

   Үүнээс гадна 2019.01.01-ний өдрийн 07:00 цагт охины биеийг хөрч байхыг мэдсээр байж эмнэлэгт хүргээгүй, шээсэн шалтгаанаар удаа дараа шийтгэхдээ угаалгын машины хатаагчинд түгжиж байсан, ахуйн зориулалтын гар миксерээр олон удаа цохисон, том охиндоо дүүгээ хайруулын тавгаар цохихыг зөвшөөрсөн зэрэг үйлдэлд нь хүн амины хэргийн нэмэлт заалт оруулахаар болжээ.

   Харин талийгаачийн ээж А “Охиныхоо биеийг хөрч байхыг мэдсэн ч эмнэлэгийн төлбөр их гарахаас санаа зовоод биеийг нь халуун усаар угааж хувцасыг нь сольж өмсүүлсэн” гэж мэдүүлжээ.

   “А”-гийн өмгөөлөгч “Шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гээд талийгаачийн ээжийн “Дөрөвхөн настай бяцхан охиныг шээсээ барьж чадаагүй шалтгаанаар жорлон руу түлхэж оруулахдаа унагааж толгойг нь гэмтээсэн, угаалгын машины хатаагчинд түгжсэн зэрэг үйлдлийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн мэдэгджээ. Дараагийн шүүх хурал энэ газраа 2019.03.28-нд болох юм байна.

 WWW.MGLRADIO.COM  

Солонгос мэдээ булан.


URL:

Сэтгэгдэл бичих