Аж ахуйн нэгж, байгууллагуудад санамж бүхий наалт тараалаа

889

Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа “НЭГ ХОРОМ” аяны хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт согтууруулах ундаа түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын худалдан борлуулж буй архи, пиво тус бүр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, анхааруулах хуудсыг жижиг хэлбэрээр хэвлэн нааж иргэд олон нийтэд хүргэн ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн  даргын баталсан нэгдсэн эргүүлийн хуваарийн дагуу 2019 оны 03-р сарын 16-нд Сайншанд сумын Засаг Даргын Тамгын Газар, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, алба хаагч нар нэгдсэн эргүүлд үүрэг гүйцэтгэж аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад санамж, сэрэмжлүүлэг наалтыг нааж ажиллаа гэж мэдээлэв.


URL:

Нэр: Dorotha Krokus Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.