ЦЕГ-ын дэд дарга Д.Ядамдоржийн жолооч осол гаргаж, нэг хүний аминд хүрчээ

897

Өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд БЗД-ийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн газрын үзлэг одоо хүртэл явагдаж байгаа тул ТЦА-наас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Тодруулбал, ослын талаар ТЦА-наас тодруулахад “Осол гарсан газарт хэргийн газар үзлэг хийгдээд одоо хүртэл дуусаагүй байна. Урьдчилсан мэдээллээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хэргийн газрын үзлэг дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан жолооч нь ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч байжээ.

Жолооч нь Д.Ядамдорж даргыгаа гэрээс нь авахаар явж байхдаа ийнхүү осол гаргасан байна.

Тэрбээр албаны машинтай явж байжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих