Эм бэлэг эрхтэнийг мэдрэх, эзэмдэх +18

Эм бэлэг эрхтэнийг мэдрэх, эзэмдэх


Одоо эм бэлэг эрхтний талаар мэдэцгээе. Эм бэлэг эрхтнийг ямар нэгэн дундаа нүхтэй байцаатай зүйрлэж байсныг та сонсож байсан уу? Үнэхээр ч бэлэг эрхтнийг харвал олон давхар хучуур хаалттай мэт. Хамгийн гаднга талд үтрээг хааж байдаг эрхтэн нь бэлгийн их уруул. Энэ зөөлөн арьсан нугалаас нь урдаас ар тийш хошногоны  нүх хүртэл үргэлжилсэн завсартай. Завсар хоорондоо салст бүрхүүлтэй. Уг салтс бүрхүүлийг бэлгийн бага уруулын болон их уруулын ханын, шээсний сүвийн орчмын, үтрээний үүдний жижиг булчирхайнууд үүсгэх бөгөөд уг салст нь хөдөлгөөний үед (явах үед) бэлгийн их уруул цочрохоос сэргийлдэг. Хэвийн үед бэлгийн их уруулын завсар нийлсэн байна. Харин сэрэлд орж цочирсны дараа бэлгийн их уруул цусаар дүүрч хөөн завсар нь “ангайж” шодойг ороход амар болдог.
Бэлгийн их уруулын завсар 2 бага хэмжээтэй нугалаас бүхий хальс бий. Үүнийг бэлгийн бага уруул гэдэг. Энэ нь зарим эмэгтэйд мэдэгдэх төдий байдаг бол заримд нь илэрхий урт унжсан байдаг. Африкийн олон омог аймагт ээж нар нь охидынхоо бэлгийн бага уруулыг албаар сунгадаг гэнэ. Тэд охиддоо энэ үйлээ ч сургаж “өв уламжилдаг” ба мэдээж энэ нь бэлгийн сэрлийг сэдээгч нэг хүчтэй хүчин зүйл болдог аж.

Бэлгийн бага уруулын дотор талын гадаргуугийн шингэн бүрхүүл нь бэлгийн сэрлийн үед ихсэж “нойтон мэдрэмж”-ийг  төрүүлдэг. Мөн бэлгийн бага уруул нь яг л эр бэлэг эрхтний толгой шиг олон тооны мэдрэлийн төгсгөлүүдийг агуулах бөгөөд төв мэдрэлийн тогтолцоонд тэдгээрээс таатай мэдрэмжүүд дамждаг байна. Тиймээс зөв мэдээж чадвал бэлгийн сэрэл эндээс хүчтэй үүсдэг.
Эмэгтэй хүний хамгийн сэрэмтгий цэг бол хэлүү гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл уг хэлүү маань бэлгийн их уруулын урд уулзарт оршдог. Өөрөөр уг эрхтнийг эмэгтэй хүний “шодой” ч гэдэг. Энэ нэршил нь түүний уг гарвалтай холбоотой. Үр хөврөлийн үед эрэгтэй эмэгтэй хүүхдэд ижил үүсгэвэрээс үүсээд эрэгтэйд нь “ургаж” шодой болон эмэгтэйд нь “ургалгүй” үлдэн хэлүү болдог. Зарим нэгэн эмэгтэйчүүдэд хэлүү 5-6 см урт байдаг. Үүнд ихэнх нь дургүй байдаг ч овсгоотой нэг нь ийм урт хэлүүг өөртөө ашигтайгаар хэрэглэдэг. Тэд их урт хэлүүгээ гараараа болон бусад бидний мэдэх аргуудаар сэдээхээс  гадна өөр эмэгтэйн үтрээнд хийж таашаал авдаг байна. Гэвч энэ нь мэдээж эрчүүдэд таалагддаггүй.
Урт хэлүүтэй эмэгтэй сексээс илүү их таашаал авдаг. Ихэнх залуу бүсгүйчүүдийн сексийн мэдрэмжийн анхны түлхүүр. Өөрөөр хэлбэл хэлүүний сэдээлтээр сексийн тухай ойлголтгүй бүсгүйчүүд таашаал гэгчийг мэддэг болдог. Бэлгийн сэрлийн үед хэлүү тодорхой өнцгөөр босч таашаалыг нэмэгдүүлдэг. Зарим эмэгтэйчүүд хэлүүний сэдээлтийг болохгүй буруу зүйл гэж ойлгодгийн улмаас хэлүүний таашаалыг эдэлдэггүй. (сэтгэцийн гаралтай.)
Эмэгтэй хүний үтрээний нүхнээс урд шээсний сүв, арагш хошногоны нүх оршино. Үтрээний үүдэнд хүнтэй унтаагүй бүсгүйчүүдэд онгон хальс бий. Саран, хагас саран хэлбэртэй байдаг. Онгон хальс нь хүүхэд төрүүлтэл бүрэн үгүй болдоггүй. Зарим нэгэн охидод уг хальс анхнаасаа байхгүй байх нь ч бий.
Үтрээ нь цагираг булчингуудаас тогтох нүх гэж хэлэхэд болно.

Түүний дундаж урт нь 8-9 см, диаметр нь 1-1.5см. Бэлгийн сэрлийн үед үтрээний шингэн ихэсч, цусан хангамж нь сайжирснаар үтрээ уртаашаа болон өргөөшөө сунана. Үтрээний цаана умай байна. Умайн үтрээтэй хүрэлцээ хэсгийг умайн хүзүү гэнэ. Үүнд орших нүхээр үрийн шингэн умайд ордог. Маш нарийн энгийн нүдэнд цэг төдий харагдах нүх. Түүнийг тойроод хүнхрээ бий. Энд бас нэг сэрлийн бүс бий гэж үздэг. Голдуу ахимаг насны эмэгтэйчүүд үүнээс сэрэл таашаал авдаг байна. Харин төрж байсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний нүх бага зэрэг өөрчлөгдөнө. Умай нь их бие умайн хёр гуурсан хоолойгоос тогтсон гурвалжин хэлбэртэй. 2 гуурсан хоолой нь 2 өндгөвчинд хүрдэг. Эр бэлгийн эс умайн хүзүүгээр умайд орж ирэн цаашлаад умайн гуурсан хоолойгоор дамжиж өндгөвчнөөс үүсэх өндгөн эстэй нэгддэг. Ийм нэгдэл нь буцаж умайн гуурсан хоолойгоор явсаар умайн их биед очин эрүүл тохиромжтой хэсэгт очин бэхлэгдэж хүн жирэмсэлдэг. Харин эрүүл хэсэг байхгүй тохиолдолд (олон удаагийн абортоос болж) умайн гуурсанд ч юм уу өөр хэсэгт очин үр хөврөл бэхлэгдсэнээр умайн гадуурх жирэмслэлт үүсдэг. Жирэмсэн үед умай хэмжээгээрээ томорч сунаад, төрсний дараа буцаж агшдаг. Сарын тэмдгийн үед умайн хананаас цэвэр цус алдалт явагддаг. Өндгөвч эмэгтэй хүний үржлийн эрхтэн гэж болох түүнээс өндгөн эс, эм бэлгийн даавар эстерген үүснэ. 2 өндгөвч ээлжлэн ажилладаг ба сарын тэмдгийн 13-17 дахь өдөрт 1 өндгөн эс ялгаруулна. Энэ үеийг жирэмсний эгзэгтэй үе гэдэг.
Товч дүгнэлт
Одоо та эмэгтэй хүний бэлэг эрхтний талаар ойлголттой болов уу? Тэгэхээр үтрээ гэдэг бол харьцангуй гадаад эрхтэн, түүнд үр тогтдоггүй, умай бол хаалттай орчин түүний дотор эр бэлэг эрхтэн ордоггүй, жирэмслэлт болон сарын тэмдэг умайтай л холбоотой.


URL:

Нэр: ганаа Огноо: 6 June 2016

Үрийн шингэн үтрээнээс буцаж гадагш гараад байна ямар учиртай бэ зүгээрүү зөвлөөд өгөөч гуйя

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you9

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих