МАН: Алтны татварыг 2.5 болгох асуудлыг дэмжих шийдвэр гаргалаа

5c2d6008d7bc5МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, татварын багц хуулиудыг хэлэлцлээ. Энэ хууль ЗГ-аас өргөн баригдаад жил гаруйн нүүр үзэж байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцүүлж гаргах нь зүйтэй юм гэж бүлэг байр сууриа нэгтгэлээ.

Мөн  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төсөл нь алтны татварыг 2.5 болгох асуудлыг 2023 он хүртэл сунгах хуулийн төсөл байгаа. Бүлгээр өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд унасан. Сая дахин хэлэлцлээ. Одоо энэ асуудлыг дэмжих нь зүйтэй гэж шийдвэр гаргалаа” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.