Энэтхэг, Пакистан харилцан нэг нэгэн рүүгээ пуужин харвана хэмээн сүрдүүлжээ

42c25c8d7ba865f34b0b5eed1233e623Өнгөрсөн сард олон улсын тавцанд гол анхаарлын төвд байсан Энэтхэг, Пакистаны зөрчил бүрэн хяналтаас гарч, олон сая хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдах дөхсөн бөгөөд АНУ-ын албаныхан, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон тэргүүтэй эрх мэдэлтнүүдийн оролцооны ачаар зөрчил намжсан гэсэн мэдээллийг ойрын хэд хэдэн эх сурвалжаас авснаа “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Тодруулбал Энэтхэгийн тал Пакистан руу дор хаяж зургаан пуужин харвана хэмээн сүрдүүлсэн бол Пакистаны талаас хариу болгож харвасан пуужингаас нь “гурав дахин илүү” тооны пуужингаар цохилт өгнө гэсэн болохыг барууны дипломат төлөөлөгчид, Шинэ Дели, Исламабад, Вашингтон дахь засгийн газрын эх сурвалжууд баталсан байна.

Азаар энэ нь харилцан сүрдүүлгэнээс хэтрээгүй ч Вашингтон, Бээжин, Лондоны эрх баригчдын хүрээлэл дунд сандрал үүсгэж чадсаныг “Ройтерс” онцолжээ.

Өмнөд Азийн хоёр орны хоорондох удаан хугацаанд маргаантай байсан асуудал өнгөрсөн сард гэнэт хурцдаж Энэтхэгийн агаарын хүчний онгоцнууд Пакистаны мэдлийн Кашмирийг бөмбөгдсөн бол Пакистаны тал хариу болгон Энэтхэгийн онгоцыг унагаж нисгэгчийг нь баривчилсан үйл явдал өрнөсөн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.