Налайхын удирдлагуудыг бусдыг залилсан хэрэгт сэжиглэжээ

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нарыг АТГ-ын мөрдөгчид солонгосчуудад хууль бусаар газар олгоно хэмээн авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тодруулбал, БНСУ-ын Жэ Хан группынхан АТГ-т “Налайхын дарга нар биднээс газар олгоно хэмээн их хэмжээний мөнгө авсан. Гэтэл газраа одоо хүртэл олгохгүй юм” хэмээн гомдол гаргасанаар сэжиглэх болсон байна.

Мөн тус дарга нарыг багагүй га талбайг хамаатнууддаа олгосон гэж давхар буруутгаж буй гэнэ. Авлига авсан, өгсөн гэх хэрэгт тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга зуучилсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр холбогдсон сураг дуулдаж байна.

Ц.Батболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих