Хустайн аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Capture-9 түймэр_b

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15:23 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн амны “Төгөл” амралтын зүүн талд уулын оройд 4 га ой, хээрийн түймэр гарсныг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нийт 38 алба хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Иргэд та бүхэн:

-Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

-Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих