БОЛОВСРОЛЫН САНГ ЦӨЛМӨГЧИД: Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, Ц.Нямдорж, Г.Алтан, Д.Дэмбэрэл, Л.Цог, Т.Бадамжунай….

54390857_851539605184407_5175478932194983936_n (1)

Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжээс ТӨР хэмээх “мангас”  татвар нэрээр “дээрэмдэж” авдаг мөнгийг төсөв гэх “махны машинд” оруулж САН, ТЕНДЕР… гэх мэт сайхан нэртэй ард иргэдэд бол хүртээлгүй эрх мэдэлтнүүдэд бол нээлттэй “угаалгын машинд угаагаад” хулгайлдаг СИСТЕМ ажилласаар. Арга нарийсаж, хэлбэр нь өөрчлөгдөж улам төгөлдөршсөөр… Ард иргэд туйлдсаар…

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг төрийн эрх мэдэлтнүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд ховх сорж хуу хамдаг нь нэгэнт ил болсон. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн урмыг хугалж, доромжилсноос долоон дор энэ хэрэг одоо ч хариуцлага нэхсэн хэвээр. Энэ хариуцлагыг хүлээх ёстой сайд дарга нарын нэрс тодорхой зээл хуссан этгээдүүд илэрхий байхад шударга ёс, хариуцлага ярихаас цаашгүй ерөнхий сайд У.Хүрэлсүх, ерөнхийлөгч Х.Баттулга нар нүдэн балай чихэн дүлий суусаар. Хоёр ерөнхий харин эрх мэдлийн суудалд өөрийн хүнээ тавих гээд өрөг тавиад завгүй.

Боловсролын зээлийн сан гэж бас нэг эрх мэдэлтэн улс төрчдийн мөнгө хусдаг газар байдаг аж.  Сангийн зорилго нь өнчин, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, малчин өрхийн суралцагч нарт зээл олгох. Гэтэл өнөөх өлөн гахайнуудын цусалдаг идүүр болоод уджээ. УИХ гишүүн, сайд дарга нар, толгой баячууд хүүхдүүддээ эндээс зээл авч гадаадын сургуульд сургаад муридаг аж.

 

Цөөн хэдэн жишээ дурдахад: 

58be13f83d2243.09125972

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН хүү НАМЗХ ны ЕНБД Э.ЗОЛБОО 2006 онд АНУ ын Индианагийн их сургуульд суралцахаар 16.000 ам доллар зээл

5836747f9616d9.45072414

УИХ ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН хүү МӨНХДЭМБЭРЭЛ 2009 онд Япон улсад Ази номон далайн их сургуульд суралцахаар 32.000 ам доллар тэтгэлэг

6f1588d7f90b98a5aa5fc285c0e1bb68_1

УИХ ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.НЯМДОРЖ хүү ГХЯ ны дарга АНХБАЯР 2004 онд Шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцахаар 34.000 ам доллар зээлээр аваад одоо болтол төлөөгүй байгаа

58107fdaf2b4b4.63971019

Барилга хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН хүүхдүүд АРНА, ГАЛИЯ 2003 онд АНУ, АНГЛИ улсад суралцахаар тус бүр 32.000 нийт 64.000 ам доллар зээл

ab1c065f8f9d2de06ef358a34a0418c5

АЛТЖИН групп захирал Г.АЛТАН хүү ЭДУАРД СҮРЭН 2001 онд Англи улсад суралцахаар 16.000 ам доллар зээлээд одоо болтол төлөөгүй

6b7dcdbf77c9c6dcbig

УИХ ын дарга асан Д.ДЭМБЭРЭЛ охин НЯМЦЭРЭН 2006 онд АНУ д суралцахаар 18.000 ам доллар зээлээд одоо болтол төлөөгүй,  2001 онд ОХУ д суралцахаар 2525 ам доллар зээл авсан

5454

ХХАХҮ ийн сайд асан Т.БАДАМЖУНАЙ охин ОЮУНБИЛЭГ Канад улсад суралцахаар 32.000 ам доллар  зээл авсан ч төлөөгүй

87bd31f8a46af4e88b3ecb3b5cc1ec915e4e7d1b

УИХ ын дэд дарга асан Л.ЦОГ хүү ГАНБОЛД АНУ д суралцахаар 32.000 ам доллар зээл авсан төлөөгүй

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Эх сурвалж: Сангийн яам, С1 ТВ, www.fact.mn

Б.МӨНХ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.