Шинэ Зеландын иргэд галт зэвсгээ хураалгаж байна

 5c90a73a64168Шинэ Зеландын Крайстчерч хотод өнгөрсөн баасан гарагт болсон халдлагын дараа тус улсын хэд хэдэн галт зэвсэг эзэмшигч буугаа хураалгасан тухай “NHK” телевиз мэдээлэв.

Шинэ Зеландын хоёр сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдсан уг  хэрэгт Австралийн 28 настай иргэн Брентон Таррантыг буруутгаж, хүн амины хэрэгт холбогдуулан ял ногдуулсан юм. Гэмт этгээд галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тэрбээр таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байжээ.

Олон нийтийн зүгээс аюулгүй байдалд тавих хяналтыг илүү чангатгахыг уриалж буй энэ үед Шинэ Зеландын Засгийн газар галт зэвсгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцыг эхлүүлээд байгаа юм. Олон нийтийг цочролд оруулсан энэхүү халдлагатай холбоотойгоор Шинэ Зеландын иргэд сайн дураараа цагдаа нарт зэвсгээ хураалгасаар байгаа аж.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.