Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

 5c90ae7e24e86Индонез улсын Папуа мужид ширүүн бороо үргэлжлэн орж, үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 89 болж нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгч  Сутопо Нугрохо мэдээлжээ.

Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 74 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд 159 хүн гэмтсэний 84 нь хүнд бэртжээ. “Байгалийн гамшиг томоохон газар нутгийг хамарсан учир амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй” гэж Сутопо Нугрохо мэдээлсэн байна.

Байгалийн гамшгийн улмаас 6800 гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ. Одоогийн байдлаар энэ хүмүүсийг таван төвд түр байрлуулжээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.