Хоёр тэрбум хүн ундны усны гачаалд оржээ

98

Хоёр тэрбум гаруй хүн ундны усны гачаалд орж, ариун цэврээ сахиж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг ЮНЕСКО болон НҮБ-ын Ус, ариун цэврийн асуудал хариуцсан газраас гаргасан илтгэлд өгүүлжээ. 10 хүн тутмын гурав нь цэвэр усаар гачигдаж, есөн хүн тутмын нэг нь бохир ус хэрэглэж байгаа гэдгийг онцолсон байна.

Ялангуяа Африк тивд хүмүүс ундны цэвэр усны гачаалд ихээр орсон аж. Ундны усаа булаалдаж сөргөлдөх, маргаан дэгдээх асуудал сүүлийн үед нэмэгджээ. Байдал энэ янзаараа үргэлжилвэл 10 жилийн дараа гэхэд асуудал бүр ноцтой болох гэнэ. 2050 он гэхэд дэлхийн хүн амын бараг тал нь ундны цэвэр усны гачаалд орох аж. Энэ бүхэнд хүн амын хурдацтай өсөлт, цаг уурын өөрчлөлт ихээр нөлөөлж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.