Агаарын бохирдол хүний биед тамхидалтаас ч илүү сөрөг нөлөөтэй

712-1553042147ab6ba7ce0015fb9d5461bdafd5d06982078de0caАгаарын бохирдол нь тамхи татахаас ч илүү хор хөнөөлтэйг та мэдэх үү. Энэ талаар герман болон киприйн шинжээчид судалгаа хийсэн бөгөөд тэдний тооцоолсноор агаарын бохирдлын нөлөөгөөр 8.8 сая хүн нас барсан дүн мэдээ гарсан юм. Энэ нь өмнөх тооцооллоос хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна. Европт хамгийн их буюу 790 мянган хүн амиа алдсанаас 40-80 хувь нь зүрхний шигдээс, харвалт зэрэг зурх судалсны өвчнөөр нас баржээ. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан шатах түлшний хэрэглээ гэж судлаачид тайлбарласан байна. Үүнийг яаралтай зогсоож, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар Европт агаарын бохирдолтой холбоотой нас баралтыг 55 хувиар буүруулах боломжтой гэж “Cyprus In stitute” тооцоолжээ.

Харин тамхидалтын нөлөөгөөр жилд долоон сая гаруй хүн нас бардаг аж. Үүний зургаан сая нь архаг тамхичид байдаг бол 890 мянга нь дам тамхидалтын улмаас амиа алдсан хүмүүс байгаа гэнэ. Дэлхийн хэмжээнд тамхи татдаг хүмүүсийн тоо 1.1 тэрбум даваад байгаа бөгөөд гурван улс тутмын нэг нь тамхины хэрэглээнд мониторинг хийдэг. Тамхины утаанд 4000 гаруй химийн бодис агуулагддаг. Үүний 250 нь хүний биед маш сөрөг нөлөөтэй, 50 нь хорт хавдар үүсгэдэг байна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих